Хар тамхины наймаачид үйлдэл дээрээ баригджээ

Нийслэлийн Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт хар тамхи , мансууруулах бодис зарж, борлуулж байна гэсэн мэдээлэл өнгөрсөн ням гарагт цагдаагийн хэлтэст иржээ.
Энэ мэдээллийн мөрөөр цагдаагийнхан газар дээр нь очиж шалгахад иргэн С, О, Э нар бүлэглэн хар тамхи, мансууруулах бодисын төрөлд орох "мөс" гэгч зүйлийг хууль бусаар олж авч, бусдад зарж борлуулан өөрсдөө ч хэрэглэж байсныг нь тогтоожээ. Хэргийн газраас мөс, гашиш, экстази болон мансууруулах бодис хэрэглэхэд ашигладаг эд зүйлс илэрснийг хураан авч, сэжигтнүүдийг нарийвчлан шалгаж эхэлжээ.
Г.Уянга
olloo.mn