Зүрхэнд пейсмейкер суулгах хагалгааны 75 хувийг эрүүл мэндийн даатгалаасаа гаргуулна

Лид: Манай улсын эрүүл мэндийн салбарын эмичлгээ оношилгоо шинэ шатанд гарсаар байна. Үүний нэг жишээ нь Монголчууд гадны улс орнуудыг зорин хийлгэдэг өндөр өртөгтэй мэс заслуудыг эхнээс нь эх орондоо нийгмийн даатгалаараа хийлгэх боломж бүрдэж эхлээд байна. Жишээ нь П.Н.Шастины нэрэмжит  Улсын гурав дугаар тэв эмнэлэгт зүрхэнд пейсмейкер суулгах хараглгааг гурван сайдын хамтарсан тушаалаар өндөр өртөгтэй мэс заслуудын жагсаалтанд оруулан эх орондоо нийгмийн даатгалаасаа тодорхой хувийг нь гарган хийлгэдэг болжээ.

Сони: Эрүүл мэнд, спортын сайд, Сангийн сайд, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн “Жагсаалт батлах тухай” 248/161/А88 тоот хамтарсан тушаалаар өртөг өндөр бүхий зарим тусламж, үйлчилгээ, түүнд шаардагдах эмнэлгийн хэрэгсэл, сэргээн засах зориулалтаар хийгдэх зарим төрлийн хиймэл эрхтэн, протезийн зардлыг  үнийн тодорхой хэсгийг эрүүл мэндийн даатгалын сангаас олгох бослон билээ. Энэхүү тушаалын хүрээнд П.Н.Шастины нэрэмжит  Улсын гурав дугаар тэв эмнэлэгт зүрхний пейсмейкур суулгах хагалгаа хийгдэж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар энэ хагалгаанд  хэчнээн хүн хамрагдсан талаар

Синх: Х.Мөнгөн-Өлзий зүрх судасны эмч

Сони: Баянзүрх дүүргийн 15-р хорооны иргэн Дамдиндорж  гуай гурав хоногийн өмнө зүрхний пейсмейкур суулгах хагалгаа хийлгэсэн байна. Тэрээр Чихрийн шинжин өвчний улмаас зүрхний судас нь нарийч улмаар хэм алдагдан Солонгос улсын Асан эмнэлэгийг зориж зүрхэндээ Стенд суулгуулж байжээ. Өнгөрсөн жил түүний бие муудаж Хятад улсад очин зүрхний пейсмейкур суулгах гэсэн боловч 50-60 мянган Юаны өртөгтэй байсан тул эмчлүүлж чадалгүй ирсэн байна.  Харин 2015 онд гурван сайдын тушаал гарч нийгмийн даатгалаасаа тодорхой хувийг нь хөнгөлүүлэн эх орондоо эмчлүүллэх боломж нээгдсэнээр тэрээр эмчилгээгээ хийлгэжээ.

Синх: С.Дамдиндорж Баянзүрх дүүргийн 15-р хорооны иргэн

Сони: П.Н.Шастины нэрэмжит  Улсын гурав дугаар тэв эмнэлэгийн Энгографийн тасаг нь зүрхний стенд суулгах хагалгааг  мөн амжилттай хийж байна. Энэ оны 11 сарын байдлаар нийт 500 гаруй стенд суулгах хагалгааг хийсний 350 орчим нь яаралтай зүрхний хурц шигдээстай өвчтөнүүдэд суулгасан байна. Өндөр өртөгтэй энэ эмчилгээг эх орондоо хийлгэх нөхцөлийг бүрдүүлхээр эрүүл мэнд спортын яамны хөрөнгө оруулалт болох 1,5 тэрбумын өртөг бүхий дараах тоног төхөөрөмжийг суурьлуулсан байна.

Синх:Ц.Төмөр-Очир   П.Н.Шастины нэрэмжит  Улсын гурав дугаар тэв эмнэлэгийн дарга

Сони: Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Улсын хоёрдугаар төв эмнэлэг, Улсын гуравдугаар төв эмнэлэг, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Гэмтэл согог судлалын үндэсний төв зэрэг эмнэлгүүдээс өндөр өртөг бүхий тусламж, үйлчилгээ авах даатгуулагчид даатгалын хөнгөлөлт эдлэх юм. Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай хуулиар баталснаар уг үйлчилгээнд эрүүл мэндийн даатгалын сангаас 10,4 тэрбум төгрөг зарцуулна.Энэхүү жагсаалтад баталснаар өндөр өртөгтэй мэс засалд хэрэглэгдэх 80 гаруй нэр төрлийн эмнэлгийн хэрэгсэл, протезийн үнийн 75 хүртэл хувийг даатгалын сангаас хариуцан төлөх юм байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button