Баянхонгор аймагт 4.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Баянхонгор аймгийн Баянговь сумаас баруун хойд зүгт 28 км-т 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 22:47 цагт 4.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, Баянговь, Богд, Баянлиг сумын иргэдэд хүчтэй чичирхийлэл мэдрэгдсэн байна. Газар хөдлөлтийн учруулсан хохирлыг тогтоохоор аймгийн ОБГ-ын орлогч даргаар ахлуулсан 17 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ажиллаж байна.
• Баянговь суман дахь нөөцийн цэгийн агуулахын барилгын хана цуурсан.
• Баянлиг сумын сургууль болон дотуур байрны барилгын залгаа хүзүүвчний булан хэсгүүдэд хагарал өгч, галын дотуур усан хангамжийн шугамын бэхэлгээ, хоолой тасарч, цонхны шил цуурч хагарсан байна.
Б.Сансар
olloo.mn