Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан хойшлов

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас Төрийн ордоны “А” танхимд хуралдах байсан ч ирц бүрдээгүй тул хойшлов.

Хуралдаанаар УИХ-ын гишүүн А.Бакей нарын 9 гишүүний өргөн мэдүүлсэн Хяналтын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг болон УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг нарын 3 гишүүний өргөн мэдүүлсэн Үндэсний баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх эсэх хэлэлцүүлгийг хийхээр товлоод байсан юм.

УИХ дахь МАН-ын бүлгээс УИХ-ын Сонгуулийн тухай хуулиар зөвшилцөлд хүртлээ байнгын хороо болон чуулганы хуралдаанд суухгүй гэдгээ мэдэгдээд байгаа билээ.

Г.Уянга

Olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button