Өршөөлийн хуульд 4340 хүн хамрагджээ

Өршөөлийн хуулийн ажлын хэсэг энэ хуулийн хэрэгжилтийн явцын талаар мэдээлэл хийлээ. Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх явцад 1252 ялтай иргэнийг өршөөжээ. Тухайлбал, энэ удаагийн Өршөөл үзүүлэх тухай хуулийг Монгол Улсын шүүх анх удаа бие даан хэрэгжүүлсэн билээ. Шүүхээс Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар нийт 1252 ялтныг өршөөн хэлтрүүлж, 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт зааснаар нийт 312 этгээд өршөөн хэлтрүүлэгдсэнээс гүйцэтгэгдээгүй торгох ялаас 119, албадан ажил хийлгэх ялаас 63, баривчлах ялаас 130 этгээдийг өршөөн хэлтрүүлж, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар 1760 ялтны эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хассанаас 678 ялтан суллагдаж, 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар 338 хүнд холбогдох 284 эрүүгийн харгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

 

Дээрх үзүүлэлтээс харахад Өршөөл үзүүлэх тухай хуульд 4340 хүн хамрагдаж Нийслэлд харьяалагдах хорих ангиудаас 386 ялтан, үлдэх 866 ялтан орон нутгийн хорих ангиудаас суллагджээ. Мөн Нийгмийн даатгалын алданги, торгуулиас чөлөөлөгдсөн, жолоо барих эрхээ хасуулсан гэх мэт эрх зүйн маргаантай асуудлаар 100 мянга гаруй аж ахуй нэгж болон иргэд өршөөлд хамрагдаад байна.

Өглөөний сонин

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button