Монголбанк валютын худалдаанд оролцсонгүй

2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 1993.0-1998.11 төгрөгийн ханшаар 6.9 сая ам.доллар худалдан авах, 308.0-308.20 төгрөгийн ханшаар 4.5 сая юань худалдан авах, 308.91-309.0 төгрөгийн ханшаар 20.0 сая юань худалдах санал тус тус ирүүлсэн бөгөөд Монголбанк энэ удаагийн арилжаанд оролцоогүй болно.

2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 12.45 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл, 10.0 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцэл, 20.0 сая юань худалдан авах юанийн своп хэлцэл байгуулах саналыг тус тус ирүүлсэн бөгөөд Монголбанк саналуудыг 100 хувь биелүүлэв.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button