Устөрөгчөөр дроныг цэнэглэж болно

Өнөө үед удирдлагатай болоод өөрөө автоматаар нисдэг дронууд хөдөө аж ахуй, газар тариалан, геологийн хайгуул, зураглал зүй, видеографи болон цэрэг дайны зориулалтаар өргөн ашиглагддаг болоод байна. Харин тэдний гол дутагдал нь цэнэг хураагуураасаа бүрэн хамааралтай байдаг асуудал. Өөрөөр хэлбэл цэнэг хураагуур нь бага чадалтай бол хэдхэн минут нисэх, их чадалтай бол хэдэн арван минут нисэх боловч зай нь хүнддэж нисэх чадвар нь багасдаг.

Харин Intelligent Energy гэгдэх компани энэ асуудлыг шийдэх устөрөгчийн цэнэглэгч бүтээсэн байна. Энэ нь орчин үед автомашины салбарт дөнгөж нэвтэрч байгаа устөрөгч ашиглан цахилгаан үүсгэж түүгээрээ цэнэг хураагуур болоод цахилгаан хөдөлгүүрийг ажиллуулах технологитой яг адил зарчмаар ажиллах юм байна. Энэ нь том жижиг ямар ч дроныг хэдэн цагийн турш агаарт ажиллах боломжийг олгох юм байна.

Мэдээж энэ нь нисдэг төхөөрөмжинд зориулагдсан учир хөнгөн жинтэй, цэнэглэхэд хялбар, аюулгүй ажиллагааны хувьд найдвартай байх шаардлагыг хангасан гэнэ. Харамсалтай нь компанийнхан уг цэнэглэгчийн үнийн талаар мэдээлэл өгөөгүй бөгөөд одоогоор зөвхөн туршилтын загвар нь гараад байгаа бололтой.

Орчуулсан: Оллоо.мн

Эх сурвалж:    Intelligent Energy

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button