Тээврийн дээд сургуультай хамтран ажиллахаа илэрхийлэв

БНСУ-ын Далайн хэрэг, Загас агнуурын дэд сайд УБТЗ-ын Тээврийн дээд сургуульд зочиллоо. БНСУ-ын Далайн хэрэг, Загас агнуурын дэд сайд Юн Хак Бэ 2015 оны 12 дугаар сарын 14-өөс 17-ны өдрүүдэд Монгол Улсад албаны айлчлал хийж байгаа юм.

УБТЗ-ын Тээврийн дээд сургууль видео танилцуулгыг хийсний дараа БНСУ-ын Далайн хэрэг, Загас агнуурын дэд сайд Юн Хак Бэ оюутнуудад хандан үг хэлж мэндчилгээ дэвшүүллээ. УБТЗ-ын тээврийн дээд сургуулийн Захирал П.Нямсүрэн ноён Юн Хак Бэг хүлээн авч уулзан өөрийн сургуулийн сургалтын хөтөлбөрийн талаар товч танилцуулыг хийн Солонгосын Далайн хэрэг, загас агнуурын яамны зүгээс Монголын далайн тээврийн салбарт мэргэжилтэн, боловсон хүчин бэлтгэхэд тусалж, дэмждэгт талархаж байгаагаа илэрхийлсэн.

Уулзалтад УБТЗ-ын тээврийн дээд сургуульд Далайн тээврийн чиглэлээр суралцаж байгаа оюутнууд болон БНСУ-ын Далайн тээвэр, загас ан агнуурийн институтийг төгссөн Монгол далайчид оролцлоо. Дэд сайд ноён Юн Хак Бэ УБТЗ-ын Тээврийн дээд сургуулийг өөрийн орны ижил төрлийн сургуулиудтай харилцаа, хамтын ажиллагаатай байлгах, багш оюутан солилцооны хөтөлбөрийг эхлүүлэх, сургалтын материаллаг бааз, шаардлагатай техник, технологийн тусламж үзүүлэх зэрэгт хүчин чармайлт гарган ажиллахаа мэдэгдлээ.

Б.Сансар

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button