Боулингийн улсын аварга шалгаруулах тэмцээний тов гарчээ

Боулингийн насанд хvрэгчдийн 2015 оны Улсын аварга шалгаруулах тэмцээний тов гарчээ. Тодруулбал, энэ сарын 19-20-ны єдрvvдэд “Парк хаус” боулингийн тєвд зохион байгуулахаар болсон байна. Vvнтэй холбогдуулан тэмцээний нэгдсэн удирдамж гаргажээ. Энэхvv тэмцээнийг боулингийн спортыг сурталчлан таниулж хєгжvvлэх, тамирчдын ур чадварыг дээшлvvлэх, тэдэнд спортын цол, зэргээ ахиулах, шинээр биелvvлэх боломж олгох зорилгоор зохион байгуулах аж.
Тэмцээний бvртгэл энэ сарын 19-ний 11:00-12:00 цагийн хооронд явагдах бєгєєд тэмцээнд оролцох тоглогч єєрийн биеэр хvрэлцэн ирсэн байх шаардлагатай тєдийгvй ганцаарчилсан болон хос тоглолтын бvртгэл зэрэг явагдах юм байна. Дvрмийн хувьд ганцаарчилсан тєрлийн ялагч зургаан тоглолтын нийлбэрээр, Хос тоглолтынх хоёр тоглогчийн 3+3 буюу зургаан тоглолтын нийлбэрээр тус тус тодорно. Хоёр ба тvvнээс дээш тоглогчийн оноо тэнцсэн тохиолдолд “Тэмцээний дvрэм”-ийн дагуу тухайн єндєр онооны дараагийн єндєр оноог харьцуулан шийдвэрлэнэ. Мастерын тєрєлд ганцаарчилсан ба хос тоглолтын нийт есєн тоглолтын нийлбэрээр эрэгтэйчvvдийн эхний найм, эмэгтэйчvvдийн эхний дєрвєн байрт шалгарсан тамирчид оролцоно.
Тэмцээн хасагдах журмаар явагдах бєгєєд алтан медалийн тєлєє тоглолтод эхэлж хоёр хожсон тамирчин, бусад тоглолтуудад эхний хожсон тамирчин ялагч болох аж. Хоёр тоглогчийн оноо тэнцвэл страйк, спэйр болон нэгж бvхэл онооны чанарыг харгалзан vзэж ялагчийг тодруулахаар болжээ. Энэ удаагийн тэмцээнд МАБХ-ны Мэргэжлийн зєвлєлийн шийдвэрийн дагуу боулингийн спортын цол, зэрэгтэй 2015 оны чансааны оноотой тоглогчид оролцох эрхтэй юм байна.