Гадаадын иргэдийн монгол хэлний түвшин тогтоох шалгалтыг онлайнаар авна

09.30 цагт: Монгол улс анх удаа шилмүүст, навчит ойг бүрэн хамарсан ойн тооллого хийсэн талаар дэлгэрэнгүй мэдээллийг БОНХАЖЯ, Германы Олон Улсын хамтын ажиллагааны нийгэмлэг-ийн Үндэсний ойн тооллогын төслийн хамт олон "Туушин зочид буудлын 5 давхар"-т танилцуулна.

 

10.00 цагт: IELTS,TOEFL, HSK шиг гадаадын иргэдийн монгол хэлний түвшин тогтоох шалгалтыг онлайнаар авах боломжтой болсон талаар мэдээлэл өгөх арга хэмжээ  БСШУЯ-ны 401 тоотод болно.

 

11.00 цагт: ШУТИС-ийн Төв байрны Эрдмийн зөвлөлийн танхимд МБШТ Гандантэгчэнлин хийд, Номын гурван хүрдэн сан, ШУТИС хамтран зохион байгуулж буй "Буддизм ба шинжлэх ухаан" сэдэвт эрдэм шинжилгээний уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулна.

 

11.00 цагт: "Эрдэм судлалын төв – Ю.Цэдэнбал Академи", "Юмжаагийн Цэдэнбалын гал голомт" хөдөлгөөний тэргүүлэгчид Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Юмжаагийн Цэдэнбал агсны хүний эрх, нэр төрийг сэргээх болон түүний 100 насны ой угтсан ажлуудын талаар "Монгол ньюс" Мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.

 

11.00 цагт: Баянзүрх дүүргийн 14-р дунд сургууль нурах аюултай гэж актлагдаад 3 жил болж байгаа бөгөөд сургуульгүй болсон багш, сурагчид тун хүнд байдалтай байсаар байгаатай холбогдуулан багш, сурагч, эцэг эхчүүд сургуулийнхаа өмнө (14-р сургууль) цуглаж жагсана.

 

12.00 цагт: Цагдаагийн ерөнхий газрын Лицензийн төв нь Замын хөдөлгөөний хууль, дүрмийн шалгалтыг цахимаар авч эхлэх гэж байгаатай холбогдуулан сургалт, цахим шалгалтын танхимын нээлт тус төвийн Сургалтын танхимд болно.

 

13.30 цагт: МҮОНРТ-ийн хэвлэл мэдээлэлийн төвд МҮОНРТ-ийн ерөнхий захирал Ц.Оюундарь, МҮОНТ-ийн 1-р сувгийн захирал Л.Ариунбат нар "MNB Сэтгэлийн үндэс" бүтээн байгуулалтын аяныг орон даяар хэрэгжүүлж эхлэх болсонтой холбоотой хэвлэлийн бага хурал хийнэ. Тус аяныг дэмжиж ажиллахаар "Монголын сайтуудын холбоо"-ны ерөнхийлөгч Ж.Мандахбаяр, "Happy" ХХК-ийн гүйцэгтэх захирал М.Түвшинтулга нар уг хэвлэлийн бага хуралд оролцно.

 

14.00 цагт: "Усгал" орчин үеийн бүжгийн тоглолтын хэвлэлийн бага хурал Corporate зочид буудлын 3 давхарын хурлын зааланд болно. Хурлын дараа үргэлжлүүлэн "Урлагтай яриа" цуврал уулзалт болох ба энэ удаагийн уулзалтаар "Усгал" орчин үеийн бүжгийн уран бүтээлчид оролцож, та бүхэнтэй "Урлаг ба жендэр" сэдвээр ярилцах болно.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button