14 дүгээр сургуулийн багш сурагчид жагсахаар болжээ

Баянзүрх дүүргийн Хо Ши Миний нэрэмжит ерөнхий боловсролын 14 дүгээр сургуулийн хичээлийн байрны барилгын тааз нурсны улмаас уг сургуулийфн үйл ажиллагааг зогсоосн билээ. Үүнээс хойш даруй гурван жилийн хугацаа өнгөрчээ.
Тухайн үед Онцгой байдлын газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын албан хаагчид сургууль дээр ажиллаж, тус сургуулийн 1-р давхрын 00-ын өрөөний урд талын таазны хэсэг нурж, цаашид нурах аюултай, осол гарах нөхцөл бий болсон байна гэж үзэж улсын байцаагч акт тогтоож үйл ажиллагааг нь зогсоосон байдаг.
Ийнхүү нурах аюултай гэж актлагдсан ч засвар хийгдсэнгүй. Тус сургуулийн багш сурагчид өөр бусад гурван сургуульд хуваагдан хичээллэж байгаа ба хүнд байдалтай байгаа ажээ.
Гэтэл гурван жил өнгөрчихөөд байхад 14 дүгээр сургуулийн асуудал шийдэгдээгүй байгаа учир багш, сурагчид, эцэг эхчүүдийн хамтаар сургуулийнхаа өмнө цуглаж жагсахаар болжээ.
Olloo.mn