Мөс цөмөрч болзошгүй байгааг анхааруулав

Ховд аймгийн Хар-Ус нуурын мөсөн дээгүүр машинтай явж, мөс цөмөрсний улмаас живж, хоёр иргэн амь насаа алдсан хэрэг гарлаа. Дуудлагын дагуу аврах 14 албан хаагч хэргийн газар ажиллаж, 29 настай иргэн О нуурын эргээс 1.5 км-т осгож нас барсан байсныг олжээ.

Машин унасан нуурын хэсгийн усны гүн дөрвөн метр, мөсний зузаан 15-18 см орчим, нуурын эргээс 500 метр газар байжээ.Хэдийгээр цаг агаар хүйтэрч байгаа ч гол, мөрний ус хөлдөөгүй, тиймэс мөс цөмөрч болзошгүй байгааг ОБЕГ-аас сануулсаар байгаа билээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button