Р.Чингис дарга аа, Сэлэнгийн Цагдаагийнхан хүчингийн хэргийг хав даржээ

Эцэг эх, ах дvv амраг садан нь єндєр албан тушаал хашдаг бол хэргээс мултардаг муу зуршил монголчууд бидэнд моод болон дэлгэрчээ. Ийн хэлэхийн учир нь єнгєрсєн сард Сэлэнгэ аймагт 22 настай бvсгvйг хvчирхийлсэн хэрэг гарчээ. Энэхvv “улаан мах”-ны гэгдэх жигшvvрт хэрэг vйлдсэн Билгvvн гэх залууг тус аймгийн цагдаагийн газрынхан эрvvгийн хэрэг vvсгэж vнэн зєвийг нь шийдэх учиртай. Гэтэл бузар хэрэгт эрvvгийн хэрэг vvсгэхээс татгалзжээ.
Уг хэргийг vйлдсэн Билгvvн гэгч залуугийн эцэг нь тус аймаг дахь Хилийн цэргийн 101 дvгээр ангийн захирагч хурандаа Э гэх аж. Билгvvн нь vед дээрх хэргийг vйлдэхээсээ ємнє аавынхаа удирдлаганд хєгжмийн салаанд ахлагч цолтойгоор ажиллаж байжээ. Гэтэл хэрэг гарсны дараа Э хvvгээ ажлаас нь чєлєєлжээ. Хохирогч бvсгvй болох У нь аймгийнхаа вокзалын арын дэлгvvрт худалдагчаар ажилладаг, ядарсан айлын охин аж.
Тэрбээр шєнє 23 цаг єнгєрєєгєєд ажлаа тараад явж байхад нь Билгvvн араас нь дагаж, боож унаган улмаар орцонд оруулж хvчирхийлсэн байдаг. Уг нь энэ хэргийг тус аймгийн цагдаагийн газрын жижvvрийн бvрэлдэхvvн рапортод оруулж мєрдєн тасаг нь шалгажээ.
Гэтэл энэхvv хэрэг дээр эрvvгийн хэрэг vvсгэхээс татгалзаж хэргийг нь хаажээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Билгvvний аав Э нь хvvгийнхээ хэргийг хаацайлахын тулд хуулийн байгууллагын зарим хvнд нєлєє vзvvлж, хэрэг vvсгэхээс татгалзуулж чадсан гэж байв. Тvvнчлэн тэд хохирогч бvсгvй У-д 200 ам.доллар бэлнээр єгч тvvнээс гомдолгvй гэсэн бичиг хийлгэж авчээ. Хэрвээ шаардлагатай гэвэл 200 ам.доллар єгснийг гэрчлэх хvмvvс байгаа хэмээн мэдээлж байсан юм. Ямартай ч бид энэхvv мэдээллийг бататгах vvднээс Сэлэнгэ аймгийн Мєрдєн байцаах тасгийн дарга, хошууч Батжаргалын 9908…. дугаарын утас руу нь холбогдож энэ талаарх мэдээллийг тодруулахыг хvссэн юм. Тэрбээр “Манайх мэдээлэл єгєхєєр бол заавал прокуророос албан бичиг авч байж мэдээлэл єгнє. Тvvнээс утсаар мэдээлэл єгєх ямар ч боломжгvй” гэх хариултыг єгч, тодорхой мэдээлэл єгєхєєс татгалзсан юм.
Уг нь энэхvv хэргийг шалгаж байсан мєрдєн байцаагч нь хэргийг нэлээд сайн тодруулж хохирогчоос хvртэл байцаалт авсан гэдэг. Гэтэл хvчингийн хэрэг хийсэн этгээд нь єнєєдєр гаж хvслээ ядарсан айлын охиноор тайлж байхад манай холбогдох хууль хяналтын байгууллагын албан тушаалтнууд хэрэг vvсгэхээс цаараглаж тэрvvхэн тэндээ “улаан мах”-ны бузар хэргийг танил талынхаа хvрээнд шийдэж хохирогч бvсгvйгээр даажигнажээ. Хэдийгээр єнєєдєр Билгvvн эцгийнхээ буянаар бузар хэргээ хав дарж чадсан ч гэлээ магадгvй дахин энэ тєрлийн хэрэг vйлдэхийг vгvйсгэхгvй. Уг нь хуульд зааснаар хvчингийн гэмт хvндэвтэр зvйл ангид ордог. Тvvнчлэн энэ тєрлийн гэмт хэрэг vйлдсэн нєхєд “аавынд” морилж очсон даруйдаа шоронгийн овгоруудад ад vзэгдэж хамгийн муу, муухай болгоныг биеэрээ амсдаг тухайг бид олонтаа сонсож байсан. Юутай ч уг хэргийн хохирогч болчихоод байгаа 22-хон настай цэл залуухан бvсгvй У хэзээ ч хохирлоо барагдуулж чадахгvй бєгєєд vргэлж сэтгэл санааны маш хvнд дарамтад байдагт л хэргийн гол учир оршиж байгаа юм. Магадгvй єнєєдєр хохирогч бvсгvй боломжийн амьдралтай айлын нєлєє бvхий нэгэн байсан бол єдийд Билгvvн хууль хяналтынхны хатуу гараас хаашаа ч мултарч чадахгvй байсан. Уг нь хууль хvн бvрт тэгш vйлчлэх ёстой. Гэтэл тус аймгийн Цагдаагийн газрынхан дээрх хэргийг хэрэгсэхгvй болгосон нь vнэхээр харамсалтай.
Тиймээс холбогдох хууль хяналтын байгууллагынхан энэхvv жигшvvрт хэргийг анхааралдаа авч дахин шалгавал зохилтой. Угаасаа хvчингийн гэмт хэрэг vйлдсэн нєхдийг нийгэм даяараа хараан зvхэж тэднийг “тайган болгоё” гэдэг санал єнгєрсєн хугацаанд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гарч байсан удаатай. Юутай ч єнєєдєр хєдєє орон нутагт ийм нэгэн жигшvvрт хэрэг vйлдсэн нєхєр наранд эрх чєлєє амьсгалсан шигээ явж байхад хохирогч гэх нэрийг зvvчихээд буй У гэх бvсгvй хvний єєдєєс ч эгцэлж харж чадахгvй сэтгэл санааны гvн дарамтад орж хаана хандахаа ч мэдэхгvй будилж яваа талаар эх сурвалж харамсангуй єгvvлж байсан юм. Тиймээс ЦЕГ-ын дарга Р.Чингис та Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Мєрдєн байцаах тасаг vнэхээр энэ хэргийг болоогvй мэтээр хэрэг vvсгэхээс татгалзаж уу гэдгийг шалгаад vзвэл но-той, ноцтой олон vйлдэл гарч ирэхийг vгvйсгэхгvй болов уу. Бид дараагийн дугаартаа тус аймгийн Цагдаагийн газрын зарим удирдлагуудын дарсан хуучраагvй хэргvvдийн талаар мэдээлэх болно.
Үргэлжлэл бий…
Өглөөний сонин
Р.Саруул