МАН ажил хаялтаа зогсоов

УИХ дахь МАН-ын бүлэг ирэх оны сонгуулийн санал хураалтын үр дүнг гараар тоолохыг шаардаж, ажил хаялт зарлаад байсан. Үүнээс болж УИХ-ын байнгын хороодын хуралдаан хуралдаж чадахгүй байгаа билээ. Харин Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-д суудалтай намуудын удирдлагуудтай уулзаж, МАН-ыг ажил хаялтаа зогсоох, мөн сонгуулийн санал хураалтыг автомат машинаар тоолох нь зөв гэдгийг зөвлөсөн.

 

Өчигдөр МАН-ын бүлэг Ерөнхийлөгчийн зөвлөгөөг дагаснаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцов. Хуралдааны эхэнд МАН-ын дарга, УИХ-ын дэд дарга М.Энхболд чуулганы хэлэлцэх асуудлын дараалалд Сонгуулийн хуулийг оруулж өгөх хүсэлт гаргасан. Тэрээр “Сонгуулийн ерөнхий хороо  гараар тоолох нь зүйтэй гэж мэдэгдээд байгааг дуулгасан. МАН-ын гишүүд УИХ-ын хуралдаанд оролцох болсноор чуулганы ирц 57 хувьд хүрч хэлэлцэх асуудлууд дарааллынхаа дагуу хэлэлцэгдэж эхэлсэн юм.

 

Ийнхүү МАН-ынхан ажил хаялтаа зогсоосноор Монголын улстөр түр зуурын гацаанаас гарав.

Өглөөний сонин
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button