“Багш” найраглалын 30 жилийн ой тохиож байна

Монгол улсын төрийн шагналт, ардын уран зохиолч Ш.Сүрэнжав алдарт “Багш” найраглалаа зохиосны 30 жилийн ой энэ онд тохиож байна. Энэ хүрээнд өнөөдөр хүндэтгэлийн эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулахаар болжээ. Хурлыг МУИС-ийн дугуй зааланд зохион байгуулах бөгөөд Монголын багш нарын төлөөлөл оролцох юм байна.  

Ш.Сүрэнжавын 30 жилийн тэртээ зохион байгуулсан энэхүү алдарт найраглал нь таван жилийн өмнө хөшөөнд мөнхөрсөн билээ. Тодруулбал МУБИС-ийн багшийн сургуулийн өмнө бяцхан хүү “Багш” найраглалыг дэвтэртээ хуулан бичиж, цүнх үүрч, бамбаруушаа хөтөлсөн охин уншиж буйгаар дүрсэлсэн  хөшөөг босгожээ.

Б.Сансар

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button