Жолооны эрх сэргээх шалгалтыг цахимаар авна

“Тэгш зам” төслийн хүрээнд ЦЕГ-ын Лицензийн төвийн сургалтын танхимыг тохижуулж, замын хөдөлгөөний дүрмийн шалгалтыг цахим хэлбэрээр авах нөхцөлийг бүрдүүлжээ.

 

Одоогийн системд тестээр шалгалт авах аргыг ашиглаж байгаа бөгөөд энэ нь түлхүүр үг ашиглан гараар засах ажиллагаа хүндрэлтэй, шалгуулагчид ил тод биш, шалгуулагч хариултыг бусдаас хуулах, бусдад найдах сэтгэлгээг бий болгх муу тал үүсэх сөрөг нөлөөтэй байдаг аж.

 

Тиймээс эрх сэргээх шалгалтыг олон улсын жишигт нийцүүлэн цахим хэлбэрт шилжүүлсэн байна. Ингэснээр хариу хурдан гарахаас гадна илүү нээлттэй, ил тод, шударга нөхцөл бүрджээ. Тус системийг өнгөрсөн аравдугаар сард цагдаагийн байгуулагад цагдаа-жолоочийн орон тооны сонгон шалгаруулалтад орсон 55 иргэнээс замын хөдөлгөөний хууль, дүрмийн шалгалтыг цахимаар авч, туршихад алдаагүй хэвийн ажиллажээ.

Өглөөний сонин
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button