Улсын филармонийн шинэ жилийн баярт зориулсан "SNOW MELODY" тоглолт ганцхан удаа тоглогдоно
Монгол улсын Филармони жил бүр үзэчиддээ шинэ жилийн баярын бэлэг болгон “SNOW MELODY” тоглолтыг зохион байгуулдагийг үзэгч та бүхэн мэдэх бизээ. Тоглолт 3-дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа ба улсын Филармонийн симфони найрал хөгжим, морин хуурын чуулга, баянмонгол жазз найрал хөгжим, удирдаачид, дуучид зэрэг 100 гаруй уран бүтээлчид оролцсон шинэ жилийн хамгийн том концерт юм.
Уг тоглолт дэлхийн болон монголын хөгжмийн зохиолчдын шинэ жилийн баярт зориулсан шилдэг бүтээлүүдээс гадна та бидний үзэх дуртай шинэ жилийн баярын хүүхэлдэйн болон уран сайхны киноны хөгжмүүдээр эгшиглэсэн гайхамшигтай тоглолт юм. Тоглолтын бэлтгэл ажил өрнөсөөр байгаа ба ирсэн үзэгчдээсээ азтан тодруулж ирэх оны улсын Филармоний бүтэн болон хагас жилийн тоглолтуудыг үнэ төлбөргүй үзэх эрхийн бичгээр урамшуулах олон сюрпризүүд байгааг улсын Филармонийн хамт олон онцолж байна.
Тоглолтын талаарх мэдээллийг өнөөдөр Улсын филармонийн уран бүтээлчдийн төлөөлөл сэтгүүлчлэд өглөө. Энэ үеэр ерөнхий найруулагч С.Сүхбаатар "Филармонийн уран бүтээлчид хөгжмийн гайхамшгаар та бүхэнд шинэ жилийн бэлэг барих гэж байна. Та бүхэн хөгжим сонсож, Монголын алдартай дуучдынхаа аялгуунд нэгэн сайхан үдшийг өнгөрүүлээрэй. Хөгжим танд сэтгэлийн их амар амгалан, мартагдашгүй сайхан бүхнийг өгөх болно" хэмээн онцоллоо.
Мөн зохион байгуулагчдын зүгээс энэ үдэш тайзан дээр гурван төрлийн оркестер шинэ жилийн дуунуудыг эгшиглүүлэх болно хэмээн тоглолтын сюрпризээс задаллаа.
ТОГЛОЛТОНД: улсын Филармонийн Симфони найрал хөгжим, Баянмонгол жазз найрал хөгжим, Морин хуурын чуулга болон улсын Филармонийн гоцлол дуучин Н.Наранбаатар/МУСТА/, Ц.Хулан/МУСТА/, П.Өнөржаргал/МУСТА/, Л.Насанбуян/МУСТА/, Б.Долгормаа/МУСТА/, Г.Номин-Эрдэнэ, Т.Солонго нар оролцоно. Мөн урилгаар Б.Сарантуяа/МУГЖ/, Ө.Уянга/МУГЖ/, SWEETYMOTION хамтлаг оролцож шинэ жилийн ая дуугаа өргөн барина.
ТАСАЛБАРЫГ: улсын Филармонийн кассаар, www.easyticket.mn, 1900-1188 дугаарын утсаар үнэгүй хүргүүлхээс гадна Юнителийн хэрэглэгчид 100GG-ээр 5,000₮ хөнгөрүүлэн худалдан авах боломжтой юм.