МАН-ын дарга М.Энхболд Ерөнхийлөгчтэй уулзжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Улс төрийн намын тухай хуулийн төслөөр улс төрийн намуудын төлөөлөлтэй энэ сарын 16-нд уулзан ярилцаж санал бодлоо хуваалцсан билээ. Уг уулзалтад хүндэтгэх шалтгааны улмаас МАН-ын удирдлага оролцож амжаагүй.
Тэгвэл уг уулзалтын дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж МАН-ын дарга М.Энхболд, ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат нартай тусгайлан уулзаж Улс төрийн намын тухай хуулийн төсөл болон сонгуулийн автоматжуулсан системийн талаар санал бодлоо солилцжээ.
Г.Уянга
Olloo.mn