Цагаачдад зориулж төв барихыг эсэргүүцэв

Нидерландын Гелдермалсен хотод цагдаа нар жагсагчдыг хүчээр тараажээ. Тус хотын оршин суугчид 1500 цагаач дүрвэгчдэд зориулж төв барихыг эсэргүүцэн хотын захиргаанд цугларчээ.

 

Цагаачдад  зориулсан төвийг барих талаар хотын захиргаанд хэлэлцэж байх үеэр эсэргүүцэгчид хүчээр орохыг завдсан байна. Эсэргүүцлийн жагсаалд хоёр мянга гаруй хүн оролцжээ. Гелдермалсен хот нь нийт 27 мянган оршин сугчтай аж. Энэ онд Нидерландад Сири, Ирак, Африк болон Ойрхи Дорнодоос олон мянган дүрьэгч иржээ.

Зууны мэдээ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button