Ажлын ачааллаас болж євчин тусах уу???

Ажлын ачааалал нь таны эрvvл мэндэд тамхи шиг хор хєнєєлтэй байдаг. Хэрвээ та их ажлыг бага хугацаанд амжуулж ямагт дарамттай байдаг бол энэ мэдээллийг уншаад vзээрэй.

Єдєр тутамын ачаалал

Хvмvvсийн 32% нь ажлынхаа vеэр ажлын байраа орхиж гардаггvй гэсэн судалгаа байдаг. АНУ-д явуулсан судалгаагаар ажилчдын 46% нь ажил дээрээ маш их дарамтанд байдаг гэсэн байна . Хvмvvс уртасгасан цагаар ажиллаж vлдсэн ажлаа гэртээ хийж амралтын цагаасаа хомсолдог байна. Тэд хэтэрхий завгvй учраас єдрийн хоолоо ч идэж амждаггvй ажээ. Их ажлын ачааллаас болж зvрхний шигдээсээр нас барах магадлал хоёр дахин ихэсдэг ажээ. Ажлын архаг стресс нь хvний бие мах болоод оюун ухаанд тамхи шиг хор хєнєєлтэй байдгийг эрдэмтэд баталжээ. Стрессээс болж сэтгэл тvгшиж гутранга болж, ухаан санаагаа тєвлєрvvлэхэд хэцvv болдог байна. Ачааллаас болж vvсэх анхны аюул нь нойргvйдэл юм.

Эмэгтэйчvvдийн 60% нь стрессийг ажил дээр vvсдэг тэдний хамгийн том асуудал гэж vздэг ажээ. Харамсалтай нь ихэнх хvмvvс толгой євдєх, бие дээр юм гарах хvртэл єєрийгєє стресст орсон гэдгээ мэддэггvй. Стрессд орсоноос болж хvний биеийн эсэргvvцэл муудаж амархан ханиад томуу хvрэх мєн тvнчлэн хоолны шингэц муудаж ходоодны шархлаа vvсхэд хvргэдэг байна. Стрессээ эмчлvvлэхгvй цаг алдаж даамжирвал энэ нь vс унахад хvргэдэг. Тvvгээр ч vл барам их ачаалал нь архинд орох, цусны даралтыг ихэсгэх, сэтгэлийн гvн хямралд орох vндэс болдог. Архаг стресстэй хvмvvс чєлєєт цагаараа амрах мэдрэмжээ алдсан байдаг байна.

Стрессээс гарах аргууд

– Єєрийнхєє тєлєє ажилла.

Єєрийнхєє цагаас єдєрт нэгээс хоёр удаа олон нийтийн ажиллагаанд оролцоход зориулаарай.

– Єдрийн хоолоо гvйцэд идэх

Таны биед хоол дутагсанаас болж сульдаж ачаалалд ордог. Тиймээс ажиллах явцдаа шєл, ногоотой зvсэм пицца ч болтугай идэж байгаарай. Мєн тvvнчлэн тослог багатай зууш жишээлбэл: тараг, єдрийн турш таны энергийг хадгалж чадах хоол хvнс хэрэглээрэй.

– Богино хэмжээний завсарлага ав

Нэг цагийн хугацаанд хоёроос гурван минут амарч байх хэрэгтэй. Учир нь цусны даралт амархан ихсэх хандлагатай байдаг. Суудлаасаа босч гvнзгий амьсгаа аван энэ тэрvvгээр алхаж ажлынхантайгаа буу халах хэрэгтэй. Ингэж єєртєє байнгын завсарлага єгч чаддаг хvмvvс ажилдаа бvтээлч сэтгэл хангалуун ханддаг байна.

– Байгалийн сайхныг мэдрэх боломж олго

Єдрийн хоолны завсарлагаараа цэцэрлэгээр зугаалж, цэцгийн эсвэл амьтны дэлгvvр орж єєргийгєє ажлаас хєндийрvvлэх хэрэгтэй.

– Ажлаасаа бусад vед єєрийгєє хэн гэдгээ єєртєє мэдрvvл

Ажлынхаа ширээн дээр гэр бvлийнхээ зургийг, эсвэл хамгийн сvvлийнхээ аялалаас vлдсэн сувинер, ил захидлыг тавиарай.

– Vгvй гэж хэлж сур

Эмэгтэйчvvд єєрсдөдєє vргэлж гай тарьж байдаг. Учир нь хvмvvс тэдэнд хандахад урмыг нь хугалахгvйн тулд vргэжл за гэж гэж хэлдэгт байгаа юм. Та єєрийнхєє хийж чадахаас давсан зvйлийг єєрийнхєє нуруун дээр vvрч байна гэсэн vг юм.

– Тусламж хvс

Магадгvй та бvхнийг єєрєє хийхийг хvсдэг байх гэхдээ хамгийн ухаалаг арга бол бусад хvнд итгэж тэдний тусламжыг авах явдал нь эцсийн vр дvнд таны цагийг хэмнэдэг байна.

– Улайрахгvйгээр ухаалаг ажилла

Та хамт ажиллагсадаасаа vргэлж илvv цагаар ажилладаг бол энэ нь та єєрийнхєє цагийг ухаалаг зарцуулж чадахгvй байна гэсэн vг юм. Урсгалаараа ажиллах нь стресст оруулдаг байна. Ажлаа тодорхой цагт дуусгаж, ажлын цагтаа амжуулж єєрийнхєє бололцоог ашиглан аливаа зvйлсийг хийж сурна гэж єєртєє амал.

– Ажлаасаа тарахаас ємнєх тєлавлєгєє

Та ажил тарахаас 30 минутын ємнє єєрийн ажлаа дуусгаж ширээгээ цэгцлэн маргааш хийх ажлынхаа тєлєвлєгєєг гаргахад зарцуулах хэрэгтэй.

– Бvхний тvрvvнд манлайлах гэж улайрах хэрэггvй.

Бvхнээс тєгс тєгєлдєр болох гэж зориулсан таны цаг хугацаа энергийн 85% нь vр ашиг, vнэ цэнэгvй єнгєрч байдаг. Хэрвээ та бvхнийг манлайлж чадлаа ч та vргэлж шилдэг нь байж чадахгvй гэдгийг анхаараарай. Энэ нь танд маш их дарамт ачааллыг авчирна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button