Л.Гансүхийн өмгөөлөгч нар давж заалдах хурлыг нээлттэй явуулах хүсэлт хүргүүлжээ

Шүүхээс 4.6 жилийн ял сонссон нүүрсний гэх тодотголтой Л.Гансүхийн өмгөөлөгч нар цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд баасан гарагт хэвлэлийн хурал зарласан юм.
Хуралд түүний өмгөөлөгчөөс гадна “ЭмЖиЭлЭсБи” компанийн ажилтан Б.Мөнгөнтуяа оролцох ёстой байсан аж. Гэтэл Б.Мөнгөнтуяагийн бие гэнэт муудаж хэвлэлийн хурлыг цуцалжээ. Тодруулбал дээрх хэргийн анхан шатны шүүх хурал өнгөрсөн есдүгээр сард болж Л.Гансүхэд 4.6 жилийн ял, харин ‘‘ЭмЖиЭлЭсБи’’ компанийн ажилтнууд болох Н.Даваахүү, Б.Мөнгөнтуяа нарыг тус бүр 19 сая 200 мянган төгрөгөөр торгох шийдвэр гаргасан юм. Тэдэнд холбогдох Давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр болох бөөөд Л.Гансүхийн өмгөөлөгч энэхүү шүүх хурлыг хэвлэлийнхэнд нээлттэй явуулах хүсэлтийг тавиад байгаа юм.
Өглөөний сонин