УИХ-ын 75 дугаар тогтоолыг хүчингүй болгох тухай асуудлыг хэлэлцэнэ

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаан 16.00 цагаас болно. Хуралдаанаар 40 гаруй асуудал хэлэлцэхээр товложээ.

Хэлэлцэх асуудал:

1.Эх, хүүхдийн эрүүл мэндийн тухай хуулийн төслийн үзэл баримтлал

2. Монгол Улсад 2016 онд зохиогдох олон улсын спортын тэмцээний тухай

3. Хүнсний зориулалтын бус хуванцар савны талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай

4. Ой тэмдэглэх тухай (Цөмийн шинжилгээний нэгдсэн институт байгуулагдсны 60 жилийн ой)

5. Чуулга уулзалт зохион байгуулах тухай (Ази, Номхон далайн бүсийн хамтын ажиллагааны гэрээний 38 дугаар чуулга уулзалт)

6. Үл хөдлөх хөрөнгийг балансаас балансад шилжүүлэх тухай

7. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Франц Улсад хийсэн айлчлалын дүнгийн тухай

8. Монгол Улсын Ерөнхийлөгчийн “СОР-21”-д оролцсон дүнгийн тухай*

9. "Дэлхийн монголчууд"  хөтөлбөр батлах тухай

 10. Монгол Улсын гадаад сурталчилгаа"-ны хөтөлбөр батлах тухай*

11. НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүнчлэлтэй холбоотой орон тоо, төсөв батлах тухай*

12. Засгийн газрын агентлаг, төрийн байгууллагын бүтэц, зохион байгуулалтын талаар авах зарим арга хэмжээний тухай

13. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай

14. Хөрөнгө оруулалт, хөгжлийн сангийн хөрөнгийн талаар авах зарим арга хэмжээний тухай

15. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан Төрийн шагналын тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай

16. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай

17. Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүүгийн санаачлан боловсруулсан “Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай

18. Улсын Их Хурлын гишүүн Б.Гарамгайбаатар, С.Бямбацогт, Н.Батцэрэг нарын санаачлан боловсруулсан “Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай

19. Улсын Их Хурлын гишүүн Н.Номтойбаярын санаачлан боловсруулсан “Монгол Улсын Их Хурлын 2015 оны 75 дугаар тогтоолыг хүчингүй болгох тухай” Улсын Их хурлын тогтоолын төсөл

20. Төрийн зарим чиг үүргийг шилжүүлэх тухай

21. Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлал

22. “Монцемент үйлдвэр” төслийн хөрөнгө оруулалтын гэрээний тухай*

23. Газар ашиглуулах гэрээ байгуулах тухай

24. Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах, журам батлах тухай* (Газар эзэмшүүлэх дуудлага худалдаа явуулах журам, Газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалт явуулах журам)

25.  “Соёлын бүтээлч үйлдвэрлэл” үндэсний хөтөлбөр батлах тухай

26. Мөнгөн шагнал олгох тухай (Олон улсын хэмжээнд зохиогддог соёл, урлагийн их наадам, уралдаан, үзэсгэлэн, номын яармагт оролцож амжилт гаргасан уран бүтээлчдэд)

27. Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг тогтоох тухай*

28. “Зарим газар нутгийг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл*

29. Хуулийн төсөл эгүүлэн татах тухай*

30. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

31. Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

32. Хүүхэд харах үйлчилгээнд санхүүгийн дэмжлэг олгох журам батлах тухай

33. Нууц асуудал.

Танилцуулах асуудал:

34. “Халдварт өвчинтэй тэмцэх” үндэсний хөтөлбөрийн төгсгөлийн үнэлгээний дүнгийн тухай

35.  “Амны хөндийн эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрийн төгсгөлийн үнэлгээний дүнгийн тухай

36. Уул уурхайн сайдын гадаад томилолтын тухай*

37. Гадаад хэргийн сайд олон улсын арга хэмжээнд оролцсон дүнгийн тухай

38. Гадаад хэргийн сайд ЮНЕСКО-гийн хуралд оролцсон дүнгийн тухай

39. Хууль бусаар түүж бэлтгэсэн байгалийн ургамлыг гадаад улсад гаргах тухай

40. Барилга, хот байгуулалтын сайдын гадаад томилолтын дүнгийн тухай.

 

Г.Уянга

Olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button