Л.Гансүхийг шүүх хуралд Н.Алтанхуяг ажиглагчаар оролцоно

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх, Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрийг ахалж ажилласан Л.Гансүх, “Эм Жи Эл Эс Би” компанийн захирал Н.Даваахүү, тус компанийн нягтлан бодогч Б.Мөнгөнтуяа нарт холбогдох эрүүгийн хэргийг Нийслэлийн давж заалдан шатны шүүхэд өнөөдөр дахин хэлэлцэнэ.
Тэгвэл Л.Гансүхийн өмгөөлөгч уг шүүх хуралдааныг нээлттэй явуулах хүсэлт гаргаад билээ. Мөн энэ удаагийн давж заалдах шүүх хуралд гэрч, шинжээчдийг оролцуулахгүй гэх мэдээлэл байна. харин Ерөнхий сайд асан Н.Алтан хуяг шинжээчээр оролцох бололтой.
Г.Уянга
olloo.mn