М.Зоригт сайд зөвлөхөөрөө Х.Ержаныг томилжээ

Зам, тээврийн сайдын шуурхай өнөө өглөө 07.30 цагтаа эхэлж, 09.00 цагт дууслаа. Шуурхай хуралдаанаар хэд хэдэн асуудлыг шийдвэрлэсэн байна.
Гэхдээ Нийслэлийн зорчигч тээврийн асуудлаар хэд хэдэн хэлэлцэх асуудал байсан ч сайдын шуурхайд оролцдог хотын удирдлагууд өнөөдрийн шуурхайг тасалсан байна.
Хуралдааны үеэр Зам, тээврийн дэд сайдаар ажиллаж байгаад бүтцийн өөрчлөлтөөр ажлаас чөлөөлөгдсөн Х.Ержаныг М.Зоригт сайд зөвлөхөөр ажиллуулахаар болсон байна. Энэ тухайгаа өнөөдрийн хуралдаанаар мэдэгджээ.
Г.Уянга
olloo.mn