Татварын ерөнхий газрын дарга Б.Ариунсан ямар учраас ажлаа өгөх болов

Татварын ерөнхий газрын дарга Б.Ариунсан ажлаасаа гарах тухай өргөдлөө өгсөн тухай мэдээлэл өнгөрөгч долоо хоногоос эхлэн цацагдах болсон. Тэгвэл ажлаа хүлээлгэн өгөх тухайгаа баасан гарагт Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт бичгээр мэдэгдсэн байна.

Тэрбээр ямар шалтгаанаар ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн нь одоогоор нарийн тодорхойгүй байгаа ч ирэх жилийн сонгуулийн үйл ажиллагаандаа эртнээс бэлдэх гэж байгаа гэх шум тарсан.

Тэгвэл нөгөө талаас Татварын ерөнхий газрыг Гаалийн ерөнхий газартай нэгтгэх асуудалтай холбоотойгоор ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байж болзошгүй гэх мэдээлэл байна.

Ямартаа ч энэ асуудлыг Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх бололтой.

Г.Уянга

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button