Европ стандартыг тусгасан Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хуулийн төсөл боловсруулжээ

Монгол улсад одоогийн мөрдөгдөж буй Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуульд учир дутагдалтай зүйлс нэлээд бий. Тухайлбал хэрэглэгч эрхээ хэрхэн хамгаалах зохицуулалт хангалтгүй, төрийн бус байгууллагуудын оролцоо муу, аж ахуй эрхлэгчдийн хүлээх үүрэг тодорхойгүй, хариуцлагын тогтолцоо сул зэрэг дутагдалтай талууд их байдгаас өнөөгийн нийгэмд үйлчилж чадахааргүй болсон  хэмээн албаныхан үздэг.  

Иймээс  ШӨХТГ-аас Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгыг санаачлан боловсруулж дууссан байна. Тодруулбал, тус газраас төрийн бус байгууллагууд, аж ахуй эрхлэгчид, хэрэглэгчдийг оролцуулсан эрдэм шинжилгээний бага хурал, хэлэлцүүлэг, санал асуулга явуулсны үндсэн дээр хуулийн төслийг бэлэн болгосон байна. Европын холбооны хууль эрх зүйн орчин хэрэглэгчийг дээдлэх тал дээр олон улсад өндрөөр үнэлэгддэг учраас ШӨХТГ энэ зун тус холбооноос шинжээч урьж ирүүлэн хуулийн төсөл дээрээ ажиллажээ. 

Ингээд хуулийн төслийг боловсруулж дууссан талаараа өнөөдөр мэдээлэл хийж, ойрын хугацаанд УИХ-д өргөн мэдүүлэх болсон талаараа дуулгалаа. 

Б.Сансар
olloo.mn
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button