Чөлөөт бөхийн эмэгтэй багуудын халз барилдаан маргааш болно

Чөлөөт бөхийн эмэгтэй багуудын анхдугаар халз барилдаан Спортын төв ордонд маргааш эхлэх гэж байна. Анх удаагаа зохион байгуулагдаж байгаа эмэгтэй багуудын халз барилдаанд түрүүлсэн баг 10 сая төгрөгийн эзэн болох гэнэ. Шагналын сан өндөртэй тус тэмцээнд олимп тив дэлхийн медальтай тамирчдын төлөөлөл оролцоно.

Эмэгтэй багуудын анхдугаар барилдаанд “Хилчин”, “Алдар” спорт хороо, “Хасу мегастар”, “Цастын барс” клуб, Арслан найлахын нэгдмэл баг, охидын академийн багууд хүч сорин өрсөлдөхөөр болжээ. Энэхүү тэмцээнийг Монголын Чөлөөт бөхийн холбоо болон “Арж Капитал” ХХК хамтран зохион байгуулж байгаа юм.

Монгол ээмэгтэй тамирчдын чансаа дэлхийд дээгүүрт бичигдсэн болсэн энэ үед уг тэмцээн зохион байгуулагдаж буйгаараа онцлог бөгөөд тэмцээн ч ихэд өрсөлдөөнтэй болох биз ээ.

Г.Уянга

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button