Б.Батзаяа өлсгөлөн зарлана гэжээ

Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяа, Ухаахудаг-Гашуун сухайтын чиглэлийн төмөр замын ажлыг гүйцэтгэж байсан Өмнөд Солонгосын “Самсунг С&Т” компанийн захирал Ли Жон Гёл нарыг хоёр сарын өмнө  цагдан хорьсон билээ. Харин өнгөрсөн сард “Самсунг С&Т” компанийн захирал Ли Жон Гёлыг батлан даалтад гаргасан юм. Харин Б.Батзаяаг батлан даалтад гаргасан ч дахин цагдан хорьсон.

Б.Батзаяаг Эрүүгийн хуулийн 148.4 буюу зохион байгуулалттайгаар бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж улсад үлэмж их хэмжээний хохирол учруулсан, 161'1.2 буюу зохион байгуулалттайгаар мөнгө угааж улсад онц их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр шалгаж  байгаа юм. 

Тэгвэл өдгөө ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид саатуулагдаж буй Б.Батзаяа Өргөдлийн байнгын хороонд өргөдөл бичиж, өлсгөлөн зарлана хэмээн мэдэгджээ. Мөн тэрбээр тус байнгын хорооны дарга О.Баасанхүүтэй уулзахыг хүссэн байна. 

Б.Сансар
olloo.mn
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button