Л.Гансүхийн ялыг хэвээр үлдээв

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн зөвлөх Л.Гансүхийг “Нүүрс хөтөлбөр”-өөс албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад 3.6 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэргээр анхан шатны шүүхээс өгсөн 4.6 жилийн ял оноосон юм. Харин өчигдөр тус хэргийн давж заалдах шатны хурал болсон юм. Шүүх хуралд Л.Гансүх хорих ангиас онлайнаар оролцсон бол УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг ажиглагчаар оролцсон юм.
Ингээд шүүх бүрэлдэхүүн өчигдөр оройны 19 цагийн орчимд шийдвэрээ гаргаж Л.Гансүхэд анхан шатны шүүхээс оноосон 4.6 жилийн ялыг хэвээр үлдээх шийдвэр гаргасан. Харин Н.Даваахүү, Б.Мөнгөнтуяа нарыг тус бүр 19 сая 200 мянган төгрөгийн мөнгөн торгуулийг ч хэвээр нь үлдээж шийдвэрлэсэн байна.
Б.Сансар
olloo.mn