Ирвэс хамгаалагч залуугийн хэргийг илрүүлэх ажлын хэсэг томилогджээ

Ирвэс хамгаалах сангийн биологич 27 настай Л гэдэг залуу учир битүүлгээр нас барсан хэрэг өнгөрсөн арваннэгдүгээр сард гарсан юм. Түүний амиа алдсан шалтгааныг ар гэрийнхэн болоод хамт ажиллаж байсан “Ирвэс хамгаалах сан”-гийнхан уул уурхайн компаниудтай холбоотой хэмээн сэжиглэж байгаа юм. Энэ асуудлаар тэд  хэвлэлийн бага хурал хүртэл зарлаж байсан.

Тэд талийгаачийн үхлийн шалтгааныг заавал олж, илрүүлэх болно. Энэ зүгээр нэг гэнэтийн осол аваар, амиа хорлолт биш хэмээн удаа дараа мэдэгдсэн.

Тэгвэл Цагдаагийн Ерөнхий газрын тэргүүн комиссар Р.Чингис “Ирвэс хамгаалах сан”-гийн ажилтан амь насаа алдсан хэргийн шалгалтыг эрчимжүүлэх чиглэлээр тушаал гаргажээ. Ингээд Мөрдөн байцаах газрын дэд даргаар ахлуулсан ажлын хэсгийг байгуулан ажиллаж байгаа бөгөөд тэд энэ өдрүүдэд Өмнөговь, Хөвсгөл аймгуудад ажиллаж байгаа юм байна.

Б.Сансар
olloo.mn
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button