НМХГ-аас 2015 онд 20320 обьектод эрсдлийн үнэлгээ хийжээ

НМХГ-ын жилийн эцсийн тайлангийн хурал энэ сарын 21-ны өдөр өдөр зохион байгуулагдаж, видео болон танилцуулга хэлбэрээр нийт ажилтан, албан хаагчдад тайлагналаа.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас “2015 оныг хяналт шалгалтыг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад дэмжлэг туслалцаа үзүүлэх, хөгжлийг дэмжих, эдийн засгийг тэтгэхэд чиглэсэн жил болгон зарласан билээ. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар нь тус зорилтыг хэрэгжүүлэхийн тулд Монгол улсын Шадар Сайд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан 9 зорилтын хүрээнд 203 ажил үйлчилгээг төлөвлөн 100 хувь биелүүлэн ажиллалаа. Нийт 25 хяналтын чиглэлийн 20320 обьектод эрсдлийн үнэлгээ хийж, үйл ажиллагаанд хяналт тавьж ажилласан байна.
Тус үйл ажиллагааны үеэр 2015 онд хийж бүтээсэн ажил үйлсээрээ манлайлан, бусдыгаа хошуучилж, чиглэлийн аваргаар шалгарсан нийт 30 улсын байцаагчдад "Хүндэт өргөмжлөл" гардуулж, сарын цалингийн 30 хувиар шагнасан байна. Мөн Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Чиглэлийн 7, дүүргийн 8 хэлтэс болон Төв лаборатори нийт 16 хэлтэст хүндэт "Өргөмжлөл" гардуулсан байна.
Г.Уянга
Olloo.mn