Газар өмчлөлийн цахим бүртгэлийн хугацааг нэг хоногоор сунгалаа

Нийслэлийн иргэдэд газар өмчлүүлэх тавдугаар ээлжийн цахим бүртгэл энэ сарын 29-нд дуусах байсан ч тус өдөр “Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр” тохиож байгаа тул 30-ны 12.00 цагт хаахаар боллоо. Энэ удаад Сүхбаатар дүүргийн Тоосгоны 1-р хэсгийн 16 нэгж талбарт, тоосгоны 2-р хэсгийн 149 нэгж талбарт, Баянзүрх дүүргийн Шарын аманд 204 нэгж талбарт иргэдэд цахим хэлбэрээр газар өмчлүүлнэ. Мөн 1,2,3,4-р ээлжинд хамрагдсан Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Багануур, Багахангай дүүргийн нутаг дэвсгэрт нийт 7128 нэгж талбарт цахим газар өмчлөлийг явуулж байна.

 

Газар өмчлөх өргөдлийг www.umch.ub.gov.mn цахим хуудсаар авч байна. Өмнө нь газар өмчлөх өргөдөл илгээж байсан иргэд өөрийн регистрийн дугаар болон анх бүртгүүлэхэд нь өгсөн нууц дугаарыг ашиглан дахин өргөдөл илгээх боломжтой юм. Харин шинээр бүртгүүлж байгаа иргэд бүртгүүлэх хэсэгт дарж, өргөдөл бөглөх хэсгийг дарж, бүх асуултыг бөглөн илгээх юм. Энэ удаагийн газар өмчлөлийн нэг онцлог нь иргэд ухаалаг утасны “Газар өмчлөл” аппликейшнээр дамжуулан өргөдөл өгөх боломжийг бүрдүүлээд байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button