Орон сууцны ипотекийн зээлийн баталгааны журамд өөрчлөлт оруулжээ

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар орон сууцтай холбоотой хэд хэдэн асуудлыг авч хэлэлцжээ. Хуралдаанаар Орон сууцны ипотекийн зээлийн баталгааны журамд нэмэлт, өөрчлөлт орууласан байна. Тодруулбал, орон сууцны урьдчилгаа төлбөрт Засгийн газраас 20 хувьд нь баталгаа гаргахаар болсон билээ. Тэгвэл урьдчилгаа төлбөрийн баталгааны нөхцөлд арилжааны банкны баталгааг нэмж, арилжааны банк Зээлийн хорооны шийдвэрээ үндэслэн иргэдэд ипотекийн зээлийн баталгаа гаргах зохицуулалтыг хийсэн байна.

Мөн "Буянт-Ухаа 1" хорооллын орон сууцанд иргэдээс захиалга авах журамд өөрчлөлт оруулжээ. Журам ёсоор бол, орон сууц худалдан авсан этгээд нь худалдан авсан байрыг 15 жилийн хугацаанд бусдад худалдахгүй, ашиг олох зорилгоор түрээслүүлээгүй байна гэсэн. Тэгвэл уг журамд оруулсан өөочлөлтөөр  худалдан авсан байрны орон сууцны зээл, төлбөрийг бүрэн төлсөн тохиолдолд түүнд уг байрыг бусдад худалдах, ашиг олох зорилгоор түрээслүүлэх эрх нь нээгдэнэ гэж өөрчилжээ.

Г.Уянга

olloo.mn

Буянт-Ухаа 1 хорооллын орон сууцанд иргэдээс захиалга авах журамд өөрчлөлт оруулж, орон сууц худалдан авсан этгээд нь худалдан авсан байрыг 15 жилийн хугацаанд бусдад худалдахгүй, ашиг олох зорилгоор түрээслүүлээгүй байна гэснийг худалдан авсан байрны орон сууцны зээл, төлбөрийг бүрэн төлсөн тохиолдолд түүнд уг байрыг бусдад худалдах, ашиг олох зорилгоор түрээслүүлэх эрх нь нээгдэнэ гэж өөрчилллөө.

– Орон сууцны ипотекийн зээлийн баталгааны журамд нэмэлт, өөрчлөлт оруулав. Урьдчилгаа төлбөрийн баталгааны нөхцөлд арилжааны банкны баталгааг нэмж, арилжааны банк Зээлийн хорооны шийдвэрээ үндэслэн иргэдэд ипотекийн зээлийн баталгаа гаргах зохицуулалтыг хийлээ.

– See more at: http://zasag.mn/news/view/11746#sthash.ODvF7ums.dpuf

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button