Жүдочид 19 тэмцээнээс нийт 80 медаль хүртжээ

Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчид 2015 онд чансаа ахиулах буюу олимпийн эрхийн оноо олгох 19 тэмцээнд хүч үзэж нийт 80 медаль хүртсэнээс 22 алт, 13 мөнгө, 45 хүрэл медаль хүртсэн байна.

Монголын жүдо бөхийн холбоо /МЖБХ/-ноос Увс аймгийн 18 суманд дэвжээ байгуулжээ. Мөн 2015 онд жүдочид Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дэвжээнээс гурван медальтан төрсөн нь түүхэндээ ДАШТ-ээс 3 медаль хүртсэн том үйл явдал болов. Харин 2016 оны тавдугаар сарын 25-ны өдөр Олон улсын жүдо бөхийн холбоо буюу IJF-ээс "Рио-2016" зуны олимпийн XXXI наадмын эрхийг авсан жүдочдын нэрсийг албан ёсоор зарлах юм.

Б.Сансар
olloo.mn
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button