Хамгийн богино өдөр болон урт шөнө тохиолоо

Жил бүрийн 12 дугаар сарын 22-ны өдөр дэлхийн хамгийн богино өдөр болон урт шөнө тохиодог. Энэ өдөр өчигдөр тохиолоо. Энэхүү үзэгдэл ялангуяа дэлхийн бөмбөрцгийн хойд хэсэгт илүү ажиглагддаг байна. Учир нь дэлхий хойд хэсэг рүүгээ энэ үед хамгийн их хазайсан байдаг учир нарны тусгал энэ хэсэгт өдөртөө хамгийн бага очиж тусдаг байна. Вашингтон Пост сонины мягмар гаригийн дугаарт нийтэлснээр энэхүү үзэгдэл өчигдөр буюу 12 дугаар сарын 21-ний өдөр АНУ-д эхэлсэн гэжээ. Цагийн бүсийн ялгаанаас хамааран Африк, Ази, Европт энэхүү үзэгдэл өнөөдөр буюу мягмар гаригт тохиож, үзэгдэх юм байна. Дэлхийн бөмбөрцгийн өмнөд хагаст жилийн хамгийн богино өдөр, урт шөнө болдог үзэгдэл 12 дугаар сарын 21-ний өдөр түрүүлж тохиодог талаар АНУ-ын Үндэсний сансар судлалын байгууллага буюу НАСА мэдээлсэн байна.

Уртд шөнө жилийн хамгийн урт шөнө болсон боловч энэ нь оны хамгийн хүйтэн цаг үе тохиож байна гэсэн үг биш ажээ. Цаг агаарын олон жилийн статистик тоо баримтын харьцуулсан судалгаан дээр суурилан жилийн хамгийн хүйтэн үе нэгдүгээр сард тохиодог болохыг эрдэмтэд баталжээ. Богино өдөр, урт шөнө болдог энэхүү үзэгдлийг хүн төрөлхтөн олон мянган жилийн өмнөөс ажигласаар ирсэн билээ.

Г.Уянга

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button