Монгол бүжигчид дөрөвдүгээрт эрэмбэлэгджээ

Австри улсын Вена хотноо латин бүжгийн ДАШТ амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн "Moon Dance" club, "Star Club” -ийн тамирчид тун амжилттай оролцоод иржээ. Тодруулбал “Moon Dance" клуб тэмцээний эхний шатны үзүүлбэрээс өндөр үнэлгэ авч хагас финалд үлдсэн бөгөөд шилдэг 12 багийн нэгээр шалгарчээ. Хагас финалд дахин өрсөлдөж нийт авах ёстой 40-н онооноос 32 оноо аван багийн оноогоор 7-р байр эзэлсэн байна.Мөн тэмцээнд оролцсон баг тамирчдаас Орос, Герман, Австри улсын багууд эхний гуравт эрэмбэлэгдсэн ба Монгол Улс IV эрэмблэгдсэн байна.
Б.Сансар
olloo.mn