Ерөнхий сайдын зөвлөхөөр Р.Булгамааг томилжээ

Ерөнхий сайдын зөвлөхийг өнгөрсөн даваа гарагт буюу энэ сарын 21-нд томилжээ. Уг  томилгоогоор Иргэний зориг ногоон намын нарийн бичгийн дарга Р.Булгамаа томилогдон ажиллахаар болсон байна.

Р. Булгамаа нь Иргэний Зориг Ногоон намын Төрийн байгуулалт Хууль зүйн Бодлогын асуудал хариуцсан  Нарийн бичгийн дарга, намынхаа  БаянЗүрх дүүргийн Намын Хорооны дарга, Монголын Олон улсын ба Үндэсний Арбитрын  арбитрч, Хуульчдын Холбооны  Сургалтын хорооны гишүүн, хуульч, Өмгөөлөгчдийн холбооны гишүү өмгөөлөгч,

Боловсролын Магадлан итгэмжлэлийн Үндэсний зөвлөлийн гишүүн, Боловсролын Үндэсний шинжээч, Монголын Залуучуудын Холбооны Хууль эрх зүйн Хорооны дарга зэрэг албан тушаалыг хашиж явжээ.

Г.Уянга

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button