Б.Булганыг баривчилсан шалтгааныг ҮАБЗ-д танилцуулжээ

С.Зориг агсны эхнэр Б.Булганыг саатуулаад сар гаруйн хугацаа өнгөрчээ. Хамгийн сүүлийн мэдээллээр, хэргийг шалгаж буй ажлын хэсэг эл хэргийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд /ҮАБЗ/-д танилцуулсан гэнэ. Мэдээллийг сонссон ҮАБЗ-ийн гишүүд хэргийг шуурхай шалгаж, хэвлэл мэдээлэлд асуудал тодорхой болсон хойно мэдээлэл өг гэсэн чиглэл өгсөн байна.

Мөн Б.Булганы хэргээс хоёр ч өмгөөлөгч татгалзсан гэх яриа сонсогдов. Учир нь түүний хэрэг маш нууц байх ёстой гэсэн гарын үсэг зуруулж, үйлчлүүлэгчтэй нь уулзуулахгүй байгаа учраас өмгөөлөгчид татгалзаадх шалтгаан болсон гэх мэдээлэл тархаад байна.

Г.Уянга

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button