Хулгайн гэмт хэрэг 14 хувиар өсчээ

Нийслэлийн хэмжээнд 2015 оны эхний арваннэгэн сарын байдлаар бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг өмнөх оны мөн үеийнхээс 14 хувиар өсчээ. Энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг, зөрчлийн тоог бууруулах зорилгоор “Нийслэл-Илрүүлэлт” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байгаа аж.

Нэгдсэн арга хэмжээний хүрээнд эрэн сурвалжилж байсан 259 оргодол этгээдийг  тогтоож, цагдаагийн байгууллагад бүртгэгдээгүй 428 хэрэг, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 205 дугаар зүйлд заасан үндэслэлээр түдгэлзүүлсэн 455, ажиллагааны явцад 915 хэргийг илрүүлжээ.

 

Арванхоёрдугаар сарын 10-ны өдрийн байдлаар гэмт хэргийн илрүүлэлт өмнөх оны мөн үетэй харьцуулахад 3.6 хувиар нэмэгдсэн байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button