Улсын комисс шинээр 43 уурхай, баяжуулах үйлдвэр хүлээн авлаа
2015 онд шинээр нийт 56 уурхай болон баяжуулах үйлдвэрийн бүтээн байгуулалт үргэлжилж байна. Эдгээрээс 40 ил уурхай, 3 баяжуулах үйлдвэр бүрэн ашиглалтанд орж, улсын комисс хүлээн авчээ.Дээрхи уурхай, баяжуулах үйлдвэр ашиглалтад орсноор нийт 5342 ажлын байр шинээр бий болж, төслийн хөрөнгө оруулалт 1.2 орчим тэрбум төгрөгт хүрлээ. Харин 13 уурхай, баяжуулах үйлдвэр санхүүжилт, зах зээлийн болон дэд бүтэц, тоног төхөөрөмжийн угсралт зэрэг бусад асуудлаас шалтгаалан бүрэн ашиглалтанд орж амжаагүй гэж УУЯ-наас мэдээллээ.