Монголбанкны тэргүүн дэд Ерөнхийлөгчийг чөлөөлөхийг гишүүд дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар /2015/12/23/   Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчийг чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ.

Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Жавхлан ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын даргад ирүүлсэн бөгөөд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийни 26.6 дахь заалтыг үндэслэн 2016 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнө Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчийн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Монголбанкны Ерөнхийлөгчтэй зөвшилцөн хүргүүлж байгаагаа хүсэлтдээ дурдсан байна. Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчийн хүсэлтийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд хүлээн авч үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжлээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button