НӨАТ-ын урамшууллын системийн цахим сайт нээгдэж буйтай холбогдуулан мэдээлэл хийнэ

09:00 цагт Хангарди ордны 14 давхрын хурлын танхимд НИТХ-ын ээлжит 33 дугаар хуралдаан болно. Хуралдаанаар Нийслэлд тээврийн хэрэгслийг зориулалтын авто машинаар зөөж шилжүүлэх, түр саатуулах байр ажиллуулах, үйл ажиллагааны төлбөрийн хувь хэмжээг тогтоох тухай, Нийслэлийн 2015 оны батлагдсан төсөвт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэнэ.

09:30 цагт Стандартчилал, хэмжил зүйн газрын хурлын танхимд Стандарчилалын Үндэсний Зөвлөлийн хурал болно. Уг хурлаар нийт 85 асуудал хэлэлцэж батална. Тухайлбал, Усны чанар, Хүлэмжийн хий, Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын сургалтын орчин, Барилгын тоног төхөөрөмж, Бохир ус цэвэрлэх байгууламж, хүнс болон сүү сүүн бүтээгдэхүүн гэх мэт асуудлууд багтжээ.

11:00 цагт Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд “Бид хамтдаа чадна” ТББ-аас цэцэрлэг барих төслийн санаачлагын талаар мэдээлэл хийнэ.

11:00 цагт Үндэсний статистикийн хорооны байранд ҮСХ-ноос Монгол Улсын 2015 оны мал тооллогын урьдчилсан дүнг танилцуулна. энгийн үгээр бичигдсэн шинжлэх ухааны 10 цуврал бүтээл хүүхэд залуусын хүртээл болно

11:00 цагт ШУА-ийн тэргүүлэгчдийн газрын 6 давхарт 604 тоотод Монгол улсын Шинжлэх ухааны Академиас 2015 оныг “Шинжлэх ухааныг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх жил” болгон зарласантай хоблогдуулан ШУА-ийн эрдэмтэн, судлаачдын гаргаж буй 10 номын нээлт болно. Тэд хүүхэд, залуустаа зориулан “Шинжлэх ухааны хялбаршуулсан цуврал 10 ном”-ыг бичиж хэвлүүлжээ. Цуврал бүтээлүүд нь нийт 10 мянган хувь хэвлэгдсэн бөгөөд бүгд хүүхэд, багачуудын гарт очих юм. Эхний ээлжинд нийслэлд үйл ажиллагаа явуулж буй ерөнхий боловсролын 214 сургуульд бэлэглэхээр болжээ. Номын нээлтэд БСШУ-ны Сайд Л.Гантөмөр, ШУА-ийн Ерөнхийлөгч, академич Б.Энхтүвшин, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун, Нийслэлийн боловсролын газрын дарга Ц.Отгонбагана, НБГ-ын удирдлагууд, цуврал 10 номын зохиогчид, болон номыг сонирхон уншсан хүүхэд багачууд оролцох юм.

11:00 цагт Сангийн яам, Түшээ танхимд хэвлэлийн бага хурал болно. 7 хоногийн дараа хэрэгжиж эхлэх гэж буй НӨАТ-ын урамшууллын системийн цахим сайт болох ebarimt.mn-ыг албан ёсоор нээгдэж буйтай холбогдуулан мэдээлэл хийнэ. 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button