Байнгын хорооны дарга нарыг сонгох тухай хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 09.00 цагт товлосон ч ирц бүрдэхийг хүлээсээр сая эхэллээ. Чуулганы хуралдаанаар одоо хэлэлцэх асуудлаа танилцуулав Харин одоо Зарим Байнгын хорооны дарга нарыг сонгох тухай асуудлыг хэлэлцэж байна.
Байгал орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Су. Батболд танилцуулсан бол, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл , Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Бат Эрдэнэ танилцууллаа.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “Өнөөдөр чухал байнгын хорооны дарга нарыг сонгож байна. Хэтэрхий бөөндөөд байх шиг байна. Гэхдээ дарга нарыг сонгохыг дэмжиж байна. Хамтарч сайн ажиллах байх. Баярсайхан гишүүн эдийн засгийн ийм хүнд үед байнгын хорооны дарга болж байгаа юм байна. Хийх ажил их байх. Мөн Л.Эрдэнэчимэг гишүүн дарга болоод агаарын бохирдол үнэрт анхаарлаа хандуулах байх гэв.” гэв.
Olloo.mn