Л.Эрдэнэчимэг, Д.Батцогт, А.Бакей, Ц.Баярсайхан нарыг байнгын хорооны даргаар томиллоо

УИХ-ын чуулганы хуралдаанаар зарим байнгын хорооны дарга нарыг сонголоо.
Ингээд,
1.Байгал орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийг
2. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Д.Батцогтыг
3.Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн А.Бакейг үргэлжүүлэн,
4. Эдийн засгийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан нарыг тус тус томиллоо.
Харин одоо Монголын Үндэсний Статистикийн хорооны даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлын танилцуулга үргэлжилж байна. Энэхүү асуудлыг УИХ-ын дарга З.Энхболд өөрөө танилцуулав. Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Ганхуяг танилцууллаа.
Г.Уянга
Olloo.mn