Осолдсон хүмүүсээс хоёрынх нь биеийн байдал муу байна

Налайх дахь Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн “МИ-8” нисдэг тэрэг шөнийн сургалтын нислэг үйлдэж байгаад осолдсон. "Осол гарах үед нисдэг тэргэнд 11 хүн зорчиж байсан бөгөөд 10 хүн бэртэж Цэргийн төв госпитальд өнгөрсөн шөнө яаралтай хагалгаанд оруулсан. Гэмтэж бэртсэн хүмүүсээс хоёрынх нь биеийн байдал хүнд, дөрөв нь доод мөчний хугаралтай, нэг хүний хавирга хугарсан, гурван хүний арьс зулгаралттай байна.
Б.Сансар
olloo.mn