Монголбанк валютын худалдаанд оролцсонгүй

Өнөөдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 1994.51-1996.35 төгрөгийн ханшаар 3.5 сая ам.доллар худалдан авах, 305.42-305.72 төгрөгийн ханшаар 6.8 сая юань худалдан авах санал тус тус ирүүлсэн бөгөөд Монголбанк энэ удаагийн арилжаанд оролцоогүй болно.
Энэ өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 14.19 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл, 2.5 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцэл байгуулах саналыг тус тус ирүүлсэн бөгөөд Монголбанк саналуудыг 100 хувь биелүүлэв.