Малчдад нөөцийн өвсийг хүргэхээр болов

ОБЕГ-ын дэд дарга, онцгой байдлын хурандаа Ц.Ганзоригоор ахлуулсан ажлын хэсэг өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцахаар Дундговь аймагт ажиллаж байна.
Тэрээр энэ үеэр улсын нөөцийн салбарт 2011,2012 онд татаж нөөцөлсөн өвсийг малчдад үнэ төлбөргүйгээр өгөх шийдвэр гаргажээ. Хэр хэмжээний өвсийг малчдад хэрхэн хүргэх талаар тодорхойгүй байгаа ч үнэ төлбөргүйгээр хүргэх өвсийг сумдад нь хуваарилах байдлаар тараах аж.
Өглөөний сонин