Капитал банкнаас 14 сая орчим төгрөг дээрэмдсэн хэрэг гарлаа

Хэдхэн хоногийн өмнө ах дүү хоёр Худалдаа хөгжлийн банкнаас 420 сая төгрөг дээрэмдсэн хэрэг гарсан. Уг хэргийг цагдаагийн байгууллагаас шуурхай ажиллан илрүүлсэн бөгөөд банкийг хохиролгүй болгосон билээ.

 

Гэтэл банк дээрэмдсэн хэрэг дахин гарлаа. Тодруулбал, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Капитал банкны салбарт дээрэмчин этгээд халдаж, 14 сая орчим төгрөг дээрэмдсэн байна.

 

Эх сурвалжийн мэдээлснээр тус банкинд 180 см орчим өндөртэй, 25-30 орчим насны үл таних эрэгтэй халдаж, банкны ажилтнуудыг айлган сүрдүүлж 14 орчим сая төгрөг дээрэмдэж зугтаасан байна.

 

Тус хэргийг цагдаагийн албан хаагчид шалган, гэмт этгээдийг эрэн сурвалжилж эхэлжээ.

 

Г.Уянга

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button