Зимбабвегийн Ерөнхийлөгчийн эхнэр төрийн эргэлт хийв

Манай гарагийн хамгийн өндөр настай төрийн тэргүүн, Зимбабвегийн Ерөнхийлөгч Роберт Мугабегийн эхнэр Грейс Мугабе тайван төрийн эргэлт хийж тус улсын бүх эрх мэдлийг гартаа төвлөрүүлсэн тухай “The Guardian” сонин уламжилжээ.
Зимбабвегийн сөрөг хүчин болох “Ардчилсан өөрчлөлтийн төлөө хөдлөгөн”-ий удирдагч Морган Цвангираи хэлэхдээ “50 настай Грейс Мугабе улс орноо удирдах ажлыг дуртайяа гүйцэтгэж эхэллээ. Энэ нь ч дээр. Өтөлж ядарсан Ерөнхийлөгчийг хэн солих бол гэсэн бодолд автсан Засгийн газрын гишүүдийн нэг нь ч улс оронд нүүрлэсэн асуудлуудыг шийдэх алхам хийлгүй өнөөг хүрсэн юм” гэжээ.
Зууны мэдээ