Японы эрдэмтэд шүд ургуулах технологи эзэмшжээ

Японы Токиогийн Шүдний эмнэлгийн их сургууль, Физик-химийн судалгааны институтын эрдэмтэд хамтран нэг ёзоорноос хэд хэдэн шүд ургуулах туршилтыг амжилттай гүйцэтгэжээ.
Эрдэмтэд насанд хүрсэн хулганы нэг ёзоорын эд эсийг ашиглан хоёр долоо хоногийн турш хэд хэдэн шүд хиймлээр ургуулжээ. Тэдгээрээс хоёр нь бүрэн бүтэн шинэ шүд болж чадсан байна. Хоёр шинэ шүдийг хулганад суулгахад бусад шүднээс огт ялгагдахгүй үүргээ бүрэн гүйцэтгэж эхэлжээ.
Энэхүү туршилтыг хүний шүдэнд удахгүй хийхээр төлөвлөсөн бөгөөд амжилтад хүрвэл анагаах ухаанд хувьсгал хийж, хиймэл шүдний шаадлагагүй болно гэж “Japan Times” сонинд мэдээллээ.
Зууны мэдээ